АНУ, БНХАУ, Зүүн Өмнөд Ази зэрэг олон улсын зах зээл, экспортын үйл ажиллагаагаар олон жилийн туршлага хуримтлуулсан, мэргэжлийн байгууллагууд хамтран Экспорт Монгол консорциумыг үүсгэн байгуулсан.
Ингэснээр бид үндэсний үйлдвэрлэгчдийнхээ олон улсын зах зээлд гарахад шаардлагатай судалгаа, зөвлөх, зуучлах зэрэг цогц үйлчилгээг хамгийн үр дүнтэй, үр ашигтай байдлаар үзүүлэх боломжтой болно. Үүний тулд бид төрийн болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай түншлэн ажиллана.
">